Мэдээ

Чөлөөт цаг

Спорт

Бусад

МҮОНРТ

Шууд Chart

Турк хилийн чинад дахь хамгийн том цэргийн баазаа Могадишо хотод байгуулжээ

2017-10-02 15:48:06
Error loading player: No playable sources found

Сомалийн нийслэл Могадишо хотод Турк хилийн чинад дахь хамгийн том цэргийн баазаа байгуулжээ. Өнгөрөгч бямба гарагт албан ёсоор нээсэн Туркийн цэргийн бааз нь 50 сая долларын өртгөөр байгуулагдаж, Сомалийн 10 мянган цэргийг бэлтгэл сургууль хийлгэх юм. Нэг ээлжиндээ 1500 цэрэг сургуулилт хийх боломжтой юм байна.

Африкийн хошуунд оршдог Холбооны бүгд найрамдах Сомали улс нь 1991 оноос хойш тэмцэл мөргөлдөөний байдалтай байгаагаас гадна сүүлийн 10 жилд тус улсын Засгийн газраас алан хядах Аль-Кайда бүлэгтэй холбоотой байдаг Аль-Шабаб босогчдын бүлэгтэй тэмцэлдэх болсон.

“Туркийн Засгийн газраас ах, дүүгийн найрамдалт Сомали улсыг шаардлагатай бүхий л зүйлээр дэмжин туслах болно”гэж Туркийн зэвсэгт хүчний генерал Хулуси Акар ярьжээ.

Турк улс Сомалитай ихээхэн ойр ажилладаг холбоотон улс. 2011 онд Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайп Эрдоган Сомалид айлчилснаас хойш Африкийн хошууны энэ улсад цэргийн хүчээ нэмэгдүүлэх болсон юм.

Гэхдээ Сомалид Турк улсаас гадна Арабын нэгдсэн Эмират улс, АНУ-ын цэргийн бааз байдаг. Гэвч АНУ-ын цэргийн баазыг олон нийтийн зүгээс бүрэн хүлээн зөвшөөрдөггүй байна. 


Турк хилийн чинад дахь хамгийн том цэргийн баазаа Могадишо хотод байгуулжээ  
Үзсэн: 1434 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй