
2017 оны 10 дугаар сарын 03-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хагаст үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, Алтайн салбар уулсаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 5-10 хэм, Эхийн голын Баянбүрд орчмоор 17-22 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 14-19 хэм, бусад нутгаар 10-15 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 10-12 хэм дулаан байна.
2017 оны 10 дугаар сарын 04-нөөс 10 дугаар сарын 08-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
4-нд баруун аймгуудын нутгийн баруун, 5-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд, 6-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 7-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр хур тунадас, цас орно. Салхи 4-нд Алтайн салбар уулсаар, 5-нд зарим газраар секундэд 14-16 метр, 6,7-нд ихэнх нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Өдөртөө дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 8-13 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 19-24 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 4 хэм дулаанаас 1 хэм хүйтэн, өдөртөө 14-19 хэм дулаан байна. 6-нд нутгийн хойд хэсгээр, 7-нд ихэнх нутгаар хүйтэрнэ.
Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан | ||
Үзсэн: 889 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.