Шууд Chart

Палестиний Ерөнхий сайд Рами Хамдалла Газын зурваст ажиллаж байна

2017-10-03 15:18:48

Палестиний Ерөнхий сайд Рами Хамдаллагийн айлчлалыг хэвлэлүүд түүхэн ховор айлчлал гэж онцолж байгаагаас гадна энэ зурвас дахь Хамас, Фатах бүлгүүдийн зөрчилдөөнийг намжааж, эндхийн оршин суугчдыг зовлонгоос нь нимгэлэх зорилготой гэж ярьсан байна.

Даваа гарагт Палестиний Ерөнхий сайдыг энэ зурваст ирэх үеэр олон зуун хүн гудамжинд туг далбаа барин уухайлан угтжээ. Энэ үеэр Хамас бүлгийн тэргүүн Исмаил Хание, Палестиний Ерөнхий сайд Рами Хамдаллатай уулзаж, Хамас бүлэг Газын хяналтыг хэсэг хугацаанд Палестиний Засгийн газарт хүлээлгэн өгнө гэдгээ хүлээн зөвшөөрсөн байна.

Рами Хамдалла “Бид тохиролцоонд хүрч, үндэсний эв нэгдлийг хангаж, хагарал хуваагдлыг арилгах, Газын зурвасыг бага багаар сэргээн байгуулах зорилгоор энд ирсэн” гэж ярьжээ.

Тэрбээр мөн Палестиний Засгийн газраас Газын зурвасын захиргааг хяналтандаа авч, энэ зурвасын 2 сая орчим ард иргэдэд зориулсан тусламжийн хөтөлбөрүүдийг эрэмбэлнэ гэж амласан байна.

Газын зурвас дахь Хамас, Фатах бүлгүүдийг эвлэрүүлэх өмнөх оролдлогууд амжилтгүй болж, одоо ч энэ зурвас хагарч хуваагдсан байдалтай байна. 2007 онд энэ бүс нутагт үүссэн хагарлын улмаас Газын зурвас дахь Палестинчуудын болон Баруун эргийн газар нутгийг энэ 2 бүлэг тус тусдаа  захирч байгаа.

Газын зурвасаас Палестиний үндсэрхэг үзлийн Фатах намыг гаргасны дараа өнгөрсөн жил Палестиний Хамас бүлгийнхэн парламентийн сонгуульд ялалт байгуулж, эрх барихаар болсон юм. 


Палестиний Ерөнхий сайд Рами Хамдалла Газын зурваст ажиллаж байна   
Үзсэн: 1240 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй