
Монгол-Оросын эдийн засгийн харилцааг өргөжүүлэхэд үндсэн 5 чиглэлд хамтарч ажиллахаар боллоо. Өнөөдөр болж байгаа “Монгол-Оросын хамтын ажиллагаа 2017” форумын үеэр талууд тохиролцсон байна.
1980-аад оны эцэс гэхэд ОХУ манай гадаад худалдааны нийт эргэлтийн 90 орчим хувийг эзэлж байсан. Гэвч энэ харьцаа өнөөдөр эрс өөрчлөгдөж 2016 оны эцсийн дүнгээр ОХУ нь манай нийт гадаад худалдааны дөнгөж 11 хувийг эзэлж байна.
Гэхдээ хоёр орны худалдааны хэмжээ багассан хэдий ч энэ он гарсаар зарим нааштай үр дүн ажиглагдаж байна. 2017 оны эхний 7 сарын байдлаар Монгол, ОХУ-ын худалдааны эргэлт 705 сая америк долларт хүрсэн. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 47 хувиар өссөн байна. Үүнээс ОХУ-аас Монгол руу оруулж ирж байгаа импорт нь 80 хувь манай экспорт 20 хувьтай байгаа юм. Тиймээс энэ форумын үеэр худалдааны балансгүй байдлыг яаж тэнцвэржүүлэх вэ, Монголын экспортыг яаж 50 хувьд хүргэх гэдэг асуудалд анхаарлаа хандуулж байна. Тиймээс цаашид 5 чиглэлд талууд хамтарч ажиллахаар тохиролцоод байгааг Гадаад харилцааны сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Мөнх-Оргил хэллээ.
Хамтарч ажиллах 5 чиглэлийн дотор хөдөө аж ахуйн салбар багтаж байгаа. Ялангуяа монголчууд малаа эрүүлжүүлчихвэл махны экспортыг нэмэгдүүлэх бүрэн боломжтой гэж ОХУ-ын Холбооны зөвлөлийн Эдийн засгийн бодлогын хорооны нэгдүгээр орлогч дарга Калашников ярилаа.
Манай улсын зүгээс Оросын зах зээлд бараа бүтээгдэхүүнээ экспортлож гаргахад гаалийн тариф НӨАТ-ийн татвар өндөр, мөн тарифын бус саад бэрхшээл их байгааг тал талдаа анхаарах зайлшгүй шаардлага гарч байгааг Монгол-Оросын хамтын ажиллагаа 2017 форумд оролцогч талууд хэлж байна.
Монгол-Оросын эдийн засгийн харилцааг өргөжүүлэхэд үндсэн 5 чиглэлд хамтарч ажиллана | ||
Үзсэн: 1549 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.