
УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ "Шинэ хөдөө" төслийг санаачлан Үндэсний хөгжлийн газартай хамтран боловсруулжээ. Тэд төслөө өнөөдөр мэргэжлийн холбоодын төлөөллүүдэд танилцуулж, санал авлаа.
Манай улсын хөдөө аж ахуйн салбарт тулгамдсан олон асуудал байдаг. Тухайлбал, хөдөө орон нутагт малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүний анхан шатны боловсруулалт хийх үйлдвэр байхгүйгээс өртөг буурах, малын эрүүл мэндийн үйлчилгээ муу зэрэг олон шалтгаан бий. Тэгвэл "Шинэ хөдөө" төсөл хэрэгжиж эхэлснээр дээрх асуудлуудыг шийдвэрлэх боломжтойг төсөл боловсруулагчид хэлж байна. УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийн яриаг сонсоно уу.
Аливаа төсөл хөтөлбөр тунхагийн шинжтэй 1-2 жил болоод зогсох тохиолдол байдаг. Тиймээс энэхүү төслийг урт хугацаанд хэрэгжүүлж үр дүнг нь үзэх хэрэгтэй. Зөвхөн салбарын түвшинд асуудалд хандахгүй оролцогч талуудыг нэгтгэж томоор харах хэрэгтэйг мэргэжлийн холбоод сануулсан байна. Төслийг УИХ, Засгийн газарт танилцуулж, тодорхой шийдвэр гаргуулсны дараагаас хэрэгжүүлж эхэлнэ. Төсөл амжилттай хэрэгжиж эхэлснээр сумдад өөр өөрийн онцлогт тохирсон боловсруулах үйлдвэрүүдийг хөгжүүлж, ажлын байр нэмэгдэх, орон нутаг бие даан хөгжих боломжоор хангана гэж төсөл санаачлагчид үзсэн байна.
"Шинэ хөдөө" төслийг мэргэжлийн холбоодын төлөөлөлд танилцуулж, санал авлаа | ||
Үзсэн: 2421 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.