
Дөрөв дэх шатандаа орсон БРЕКСИТ-ийн яриа хэлэлцээрт тодорхой ахиц гарч чадахгүй байгааг Европын комиссын Ерөнхийлөгч Жан Клод Юнкер Европын Парламентад хандаж хэлсэн үгэндээ онцоллоо. Тэрбээр “Европын Холбоог орхих Их Британийн шийдвэрийн төлөөсийг Европын татвар төлөгчид үүрэх ёсгүй” гэдгийг анхааруулжээ.
Түүнчлэн “Хэдийгээр иргэдийн эрхийн асуудалд хэлэлцээр урагшилсан ч бодит байдалд хэрэгжүүлж, иргэдийн эрхийг хамгаалахад Европын шүүхийн үүрэг оролцоо маш чухал” гэдгийг онцолсон байна. Үүнээс гадна Флоренцид болсон хурлын үеэр хэлсэн Терезайн Мэйгийн мэдэгдлийг Европын удирдагчид нааштайгаар хүлээж авлаа. Гэсэн ч илүү дэлгэрэнгүй төлөвлөгөөг хэлэлцээрийн ширээний ард ярилцах ёстойг Европын комиссын Ерөнхийлөгч Жан Клод Юнкер Их Британийн Засгийн газарт анхааруулсан байна.
Их Британийн Гадаад хэргийн сайд Борис Жонсон БРЕКСИТ-ийн асуудлаар өөрийн байр суурийг танилцуулснаар тус улсын Засгийн газарт хуваагдмал байдал үүсээд байгаа. Гэхдээ Тереза Мэй Борис Жонсоныг үүрэгт ажлаас нь чөлөөлөхгүй гэдгээ мэдэгдсэн. Учир нь Засгийн газарт олон талын дуу хоолой шаардлагатай гэж Ерөнхий сайд үзэж байна.
Жан Клод Юнкер: Европын Холбоог орхих Их Британийн шийдвэрийн төлөөсийг татвар төлөгчид үүрэх ёсгүй | ||
Үзсэн: 1088 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.