Шууд Chart

Тагнуулын төв газар Ким Жон Уныг “зөв бодолтой хүн” гэж тодорхойлжээ

2017-10-05 13:37:26

Тагнуулын төв газар Умард Солонгосын удирдагч Ким Жон Уныг АНУ-тай дайтахыг хүсэхгүй байгаа “зөв бодолтой хүн” гэж тодорхойллоо. Тагнуулын төв газрын Солонгосын талыг хариуцсан төвийн орлогч захирал Ён Сүк Ли лхагва гарагт болсон хэвлэлийн бага хурлын үеэр ийнхүү мэдэгджээ. Мөн тэрээр Удирдагч Кимийн урт хугацааны турш ажиллаж байгаа зорилго нь АНУ-ын цэргийг Өмнөд Солонгосын нутаг дэвсгэрээс гаргах юм гэдгийг онцолсон.

Түүнчлэн Умард Солонгосын эрх баригч намын үүсгэн байгуулагдсаны ойн баяр энэ сарын 10-нд болохоос өмнө шинэ өдөөн хатгалга болох магадлалтай гэж Тагнуулын төв газрын орлогч захирал Ён Сүк Ли анхааруулсан байна. Мөн тэрээр Хятад улс АНУ-ын хариу үйлдлээс хамааран Умард Солонгосын асуудлыг хэлэлцэж байгааг онцлоод цэргийн сургуулилт явуулахын ач холбогдол нь АНУ Умардын эсрэг цэргийн үйл ажиллагаа явуулах дүрмээс гажихгүйг нотлох юм гэдгийг онцлон тэмдэглэжээ.

Үүнээс гадна Тагнуулын төв газрын Зүүн Азийн талыг хариуцсан төвийн захирал Майкл Коллинс мөн хурлын үеэр үг хэлсэн. Тэрээр “БНХАУ-ын дарга Си Зиньпин энэ сарын сүүлээр болох Коммунист намын хурлаар эрх мэдлээ улам чангатгаж, Умард руу чиглэсэн илүү хатуу бодлого явуулахаа зарлаж магадгүй” гэж мэдээлсэн байна.


Тагнуулын төв газар Ким Жон Уныг “зөв бодолтой хүн” гэж тодорхойлжээ  
Үзсэн: 1219 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй