Шууд Chart

Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан

2017-10-06 07:45:34

Малчид, ард иргэдийн анхааралд: 7, 8-нд ихэнх нутгаар хур тунадас, зарим газраар ахиухан хэмжээний нойтон цас орж, цасан болон шороон шуурга шуурч хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна.

2017 оны 10 дугаар сарын 06-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун, төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Бусад хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, Алтайн салбар уулс болон Арцбогдын өвөр хоолойгоор секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 3-8 хэм,  Алтайн өвөр говиор 19-24 гоадус, говь, талын нутгаар 15-20 хэм, бусад нутгаар 8-13 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ:  Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Сэрүүсч 9-11 хэм дулаан байна.


2017 оны 10 дугаар сарын 07-ноос 10 дугаар сарын 11-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

7-8-нд ихэнх нутгаар хур тунадас, зарим газраар их цас, 9,10-нд зарим газраар цас орно. Салхи 7-нд ихэнх нутгаар, 8-нд говь, тал хээрийн нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 3-8 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 6-11 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 6-11 хэм хүйтэн, өдөртөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан байна.


Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан  
Үзсэн: 1056 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй