Шууд Chart

Томоохон зах, худалдааны төвүүдийг баримт хэвлэх машинтай болгожээ

2017-10-06 14:27:40

Томоохон зах, худалдааны төвүүдийг баримт хэвлэх машинтай болгосон гэж Татварын ерөнхий газраас мэдээллээ. Тухайлбал, "Өгөөмөр", "Нарантуул" зэрэг захуудад баримт өгөхгүй байгаа тухай гомдол иргэдээс их ирдэг. Иймээс Татварын ерөнхий газраас худалдагчдын дунд баримт хэвлэх машин суурилуулсан. Худалдагчид өөрийн кодоо ашиглан, иргэдэд баримт хэвлэж өгөх боломжтой гэж Татварын ерөнхий газрын улсын ахлах байцаагч Цэнд-Аюуш хэллээ.

Иймээс иргэдийн хувьд энд угаасаа баримт өгдөггүй гэж орхих биш, худалдагчдаас баримт хэвлэж өгөхийг шаардах эрхтэй. Худалдаа эрхлэгчдэд баримт хэвлэх боломж, нөхцөлийг нь бүрдүүлж өгсөн гэдгийг албаныхан онцолж байна.


Томоохон зах, худалдааны төвүүдийг баримт хэвлэх машинтай болгожээ   
Үзсэн: 1380 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй