
Харанга!!! Цаг агаарын гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх мэдээ: Өнөө шөнө Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтийн нутаг, Улаанбаатар хот орчмоор их цас орно.
Малчид, ард иргэдийн анхааралд: Өнөө маргаашдаа ихэнх нутгаар хур тунадас, ялангуяа нутгийн төв хэсгээр ахиухан хэмжээний нойтон цас орж, цасан болон шороон шуурга шуурч, хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна.
2017 оны 10 дугаар сарын 07-ны 16 цагаас 22 цаг хүртэл: Үүлэрхэг. Хур тунадас орно. Салхи баруун хойноос 7-12 м/с. 17 цагт 8 хэм, 20 цагт 3 хэм дулаан байна.
2017 оны 10 дугаар сарын 07-ны 20 цагаас 10 дугаар сарын 08-ны 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, нутгийн өмнөд хэсгээр түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 3-8 хэм хүйтэн, Эхийн голын Баянбүрд орчмоор шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 8-13 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Ихэнх нутгаар хур тунадас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч Хангай, Хөвсгөл Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 1-6 хэм, бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орж цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө 1-6 хэм дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлэрхэг. Хур тунадас, нойтон цас орно. Салхи зүүн хойноос секундэд 9-14 метр, цасан шуурга шуурна. Шөнөдөө 1-3 хэм хүйтэн, өдөртөө 6-8 хэм дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Зарим газраар хур тунадас, нойтон цас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Дорноговийн нутаг, Өмнөговийн зүүн хэсгээр шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 9-14 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө 1-6 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Шөнөдөө ахиухан хэмжээний нойтон цас, өдөртөө хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 14-16 метр цасан шуурга шуурна. Хүйтэрч шөнөдөө 1-3 хэм хүйтэн, өдөртөө 0 хэм орчим байна.
2017 оны 10 дугаар сарын 09-нөөс 10 дугаар сарын 13-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
9-нд баруун аймгуудын нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар цас,10-нд нутгийн зарим газраар, 11-нд нутгийн зүүн хагаст, 12-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Салхи 9-11-нд говь, талын нутгаар секундэд 12-14 метр, 12-нд зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 3-8 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 6-11 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 6-11 хэм хүйтэн, өдөртөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан байна.
Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна | ||
Үзсэн: 2928 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.