Шууд Chart

С.Батболд тэргүүтэй төлөөлөгчид Москва хотод айлчилж байна

2017-10-09 14:05:19

Москва-Улаанбаатар хотуудын хооронд ах дүүгийн найрамдалт харилцаа тогтоосны 60 жилийн ой энэ өдрүүдэд тохиож буй. Ойн хүрээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Москва хотод албан ёсны айлчлал хийж байна.

Улаанбаатар хотын Захирагч С.Батболд тэргүүтэй төлөөлөгчид өчигдөр Москва хотын Ялалтын паркад байрлах “Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөөнд хүндэтгэл үзүүллээ. Уг хөшөөг аугаа эх орны дайны үед Монголын ард түмнээс Оросын ард түмэнд бэлэглэсэн морьдын дурсгалд зориулан бүтээсэн билээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд өнөөдөр Москва хотын дарга Сергей Собянинтой уулзаж Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Москва хотын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хөтөлбөрт гарын үсэг зурна.


С.Батболд тэргүүтэй төлөөлөгчид Москва хотод айлчилж байна  
Үзсэн: 1036 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй