Шууд Chart

Орхон аймагт хүүхэд үйлдсэн гэмт хэргийн тоо өсчээ

2017-10-09 14:43:50

Орхон аймагт хүүхэд үйлдсэн гэмт хэрэг, зөрчил өмнөх оны мөн үеэс дөрөв дахин өсчээ. 2016 оны есдүгээр сарын байдлаар найман хэрэгт есөн хүүхэд холбогдож байсан бол энэ онд 32 гэмт хэрэгт 33 хүүхэд холбогдсон гэж аймгийн Цагдаагийн газраас мэдээллээ. Хүүхдүүд сургуулийн орчинд дээрэм хийх, бусдыгаа буруу зүйлд уруу татах, дарамт шахалт үзүүлэх зэрэг хэрэг үйлдэж байна.

Энэ төрлийн гурван гэмт хэрэгт охид оролцжээ. Тиймээс хүүхдүүд, эцэг эх, багш нар анхаарал болгоомжтой байж гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэхийг Орхон аймгийн Цагдаагийн газраас анхааруулж байна. 


Орхон аймагт хүүхэд үйлдсэн гэмт хэргийн тоо өсчээ   
Үзсэн: 1401 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Hero [103.9.90.xxx] 2017-10-09 15:00
Монгол улс 2015 онд баталсан Эрүүгийн хуулинд бага насын хүүхдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг гэмт халдлагаас хамгаалж хүчиндэх болон бэлгийн мөлжлөгийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэнд тооцохдоо Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1, 12.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан аргаар үйлдсэн байхыг шаардахгүй болсноор Шүүх эрүүгийн хэргийг шийдвэрлэхдээ жишиг тогтоох боломжийг хуульчилж өглөө. Эрүүгийн хуульд шинээр тусгасан энэхүү зохицуулалт нь эрүүгийн эрх зүйн хөгжил шинэчлэлийг Дэлхийн чиг хандлагад чиглүүлсэн, эрх зүйн зохицуулалт зөвхөн хуулиар хязгаарлагдахгүй шүүхийн шийдвэр амьдралд зарим асуудлыг шийдвэрлэх жишиг тогтоож, тогтоосон тэрхүү жишиг шийдвэр нийгмийн тодорхой төрлийн харилцааг зохицуулах болно. Тухайлбал, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч буй гэмт үйлдэл бүрийг гэмт хэрэгт тооцох эрхийг шүүгчид олгосон юм.

Бидэнтэй нэгдээрэй