Шууд Chart

Улаанбаатарт шөнөдөө 8 хэм хүйтэн

2017-10-09 15:22:47

Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд зарим газраар бага зэргийн цас орж, ихэнх нутгаар шөнөдөө хүйтэн байна.

2017 оны 10 дугаар сарын 09-ний 16 цагаас 22 цаг хүртэл: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос 4-9 м/с. 17 цагт: 0 хэм орчим, 20 цагт: 2 хэм хүйтэн байна.


2017 оны 10 дугаар сарын 09-ний 20 цагаас 10 дугаар сарын 10-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн өмнөд хэсгээр  бага зэргийн цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 1-6 хэм, Эхийн голын Баянбүрд орчмоор шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 7-12 хэм хүйтэн, өдөртөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Нутгийн өмнөд хэсгээр бага зэргийн цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Хангай, Хөвсгөл Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 1-6 хэм, бусад нутгаар шөнөдөө 7-12 хэм хүйтэн, өдөртөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн өмнөд хэсгээр, өдөртөө зарим газраар бага зэргийн цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлэрхэг. Хур тунадас орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө 5-7 хэм хүйтэн, өдөртөө 5-7 хэм дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Зарим газраар хур тунадас, цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Дундговийн нутгаар шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 6-8 хэм хүйтэн, өдөртөө 0-2 хэм дулаан байна.


2017 оны 10 дугаар сарын 11-нээс 10 дугаар сарын 15-ныг хүртэлх
 цаг агаарын урьдчилсан төлөв

Аравдугаар сарын 11-нд нутгийн зүүн хэсгээр, 12-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 13-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орно. Салхи 12-нд зарим газраар, 13-нд говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 1-6 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 6-11 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан байна.

 


Улаанбаатарт шөнөдөө 8 хэм хүйтэн  
Үзсэн: 1216 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй