Шууд Chart

Иргэдийн оролцоотой нийслэлийн төсвийг батална

2013-11-27 12:23:15


Нийслэлийн ИТХ-ын ээлжит хурал маргааш буюу Пүрэв гараг 09 цагт Хангарьд ордны 14 давхарт болно. Хуралдаанаар  Нийслэлийн авто зам, замын байгууламжаар зорчиж байгаа тээврийн хэрэгслээс зам ашигласны төлбөр авах журам, төлбөрийн хэмжээг тогтоох, нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2013 оны зорилтын хэрэгжилт, засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлт, нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2014 оны зорилтыг батлах тухай асуудлыг хэлэлцэнэ. Мөн нийслэлийн өмчөөс 2007-2010 онуудад хувьчлагдах аж ахуйн нэгж, барилга байгууламжийн жагсаалтад орж батлагдсан зарим аж ахуйн нэгж, барилга байгууламжийг хувьчлалын жагсаалтаас хасах, нийслэлийн өмчөөс 2014 онд хувьчлагдах эд хөрөнгийн жагсаалт батлах, орон нутгийн өмчийн концессын зүйлийн жагсаалтад нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлуудыг ярилцах юм. Түүнчлэн нийслэлийн 2013 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт, 2014 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах, нийслэлийн Аудитын газрын 2013 оны ажлын тайланг хэлэлцэж, нийслэлийн 2014 оны төсвийг батална.
 

Иргэдийн оролцоотой нийслэлийн төсвийг батална  
Үзсэн: 948 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй