Шууд Chart

Австралийн парламентийн гишүүдийн 2 иргэншлийн асуудлаарх шүүх хурал эхэллээ

2017-10-10 13:10:24

Австралийн парламентийн гишүүдийн 2 иргэншлийн асуудлаарх шүүх хурал эхэллээ. Тодруулбал, 2 иргэншлийн асуудалтай холбогдсон парламентийн 7 гишүүн хуулийн дагуу албан үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэх боломжтой эсэхийг шийдэх шүүхийн сонсгол болж байна.

Австралийн хуулиар улс төрчид нь давхар нь иргэншилтэй байхыг хориглодог. Харин дээд шүүхээс парламентийн эдгээр 7 гишүүн давхар иргэншилтэй гэдгээ мэдээгүй байсан эсэх шалтгаануудыг энэ үеэр тодруулах юм.

Шүүхийн сонсгол 3 өдөр үргэлжилж, тогтоол шийдвэр пүрэв гарагт гарах ёстой юм байна. Гэхдээ үүнээс ч урт хугацаагаар хэлэлцүүлэг өрнүүлж ч магадгүй байна.

Засгийн газрын зүгээс сайн дураараа давхар иргэншлээ хүлээн зөвшөөрсөн  2 гишүүнд л баталгаа гаргаж, хамгаалж үлдэхээр байгаа бол Шадар сайд Жойс тэргүүтэй бусад 5 улс төрчийн асуудалд ямар шийдвэр гарах нь одоогоор тодорхойгүй байгааг эх сурвалжууд мэдээлж байна.

Хоёр иргэншлийн асуудалтай холбогдсон гишүүдээс Шадар сайд Барнаби Жойс төлөөлөгчдийн танхимын доод танхимд Засгийн газрыг төлөөлөн суудаг бол бусад 6 нь Сенатын танхимд сонгогдсон гишүүд юм.

Тиймээс Шадар сайд хэрвээ албан үүргээ үргэлжлүүлэх эрхгүй болвол Засгийн газар олонхийн нэг суудлаа алдана гэдгийг хэвлэлүүд сануулж байна. Оронд нь Ерөнхий сайд Малколм Тюрнбулл цөөнхийн Засгийн газрыг удирдах магадлалтай гэж ажиглагчид тайлбарлаж байна. 

Өнгөрөгч долоодугаар сард сенатын гишүүн Скотт Ладлэмийг 2 иргэншилтэй гэдэг мэдээлэл гарснаас хойш Австралийн хэдэн арван улс төрч гарал угсаа, иргэншлийнхээ талаар шил дараалан нийтэд мэдээлэх шаардлагатай болсон юм.


Австралийн парламентийн гишүүдийн 2 иргэншлийн асуудлаарх шүүх хурал эхэллээ   
Үзсэн: 875 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй