Шууд Chart

Усан үзмийн талбайд гал гарч, 10 хүн амь үрэгджээ

2017-10-10 14:51:48

Дарсны өлгий нутаг гэгддэг Калифорни мужийн усан үзмийн талбайд их хэмжээний гал гарч, 10 хүн амь үрэгдсэн гэж "BBC" агентлаг мэдээллээ. Одоогоор галын шалтгааныг тогтоогоогүй бөгөөд түймэр маш богино хугацаанд хурдан тархаснаас үүдэн усан үзмийн талбайгаас гадна 1500 орчим үл хөдлөх хөрөнгө шатжээ. Калифорни мужийн захирагч онц байдал зарласан байна.

Галын голомт Калифорни мужийн Напа, Сонома, Юуба  муж улсын нутаг дэвсгэрийг хамарснаас гадна бусад 8 муж улсад 14 их хэмжээний гал авалзаж байгааг эх сурвалжууд мэдээллээ. Напа, Сонома, Юуба муж улсын 20.000 гаруй иргэн гэрээсээ дайжжээ. 

Галд өртөж шархадсан болон алга болсон иргэдийн дуудлага тасралтгүй ирсээр байгааг албаныхан мэдээллээ. Мөн Напа муж хотын гал түймэртэй тэмцэх албаны дарга “Нөхцөл байдал гал хамгаалагчдын нөөц бололцоог шавхаж байна. Тиймээс бид нэмэлт хүч дуудсан” гэж мэдээллээ.

АНУ-ын Үндэсний цаг уурын албанаас тухайн бүсэд хүчтэй салхитай, халуун, хуурай уур амьсгалтай байгаа учраас түймэр улам хүрээгээ тэлж,  цаашлаад Сан-Франциско мужийн нутаг дэвсгэрт хурдан тархаж магадгүйг анхааруулж байна. Өнгөрсөн сард Лос-Анжелос хотод тус улсын түүхэнд байгаагүй том түймэр дэгдсэнээс их хэмжээний хохирол учруулсан юм.

Гал гарсан муж улсуудад АНУ-ын хамгийн алдартай, дээд зэргийн вино үйлвэрлэгч усан үзмийг тарьж ургуулдаг бөгөөд нийт 500 орчим метр квадрат талбайг эзэлдэг байна.  


Усан үзмийн талбайд гал гарч, 10 хүн амь үрэгджээ   
Үзсэн: 1075 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
chim [98.234.197.xxx] 2017-10-11 06:07
500 орчим метр квадрат талбай?? огт үнэмшилгүй юм

Бидэнтэй нэгдээрэй