Шууд Chart

Токио хотын захирагч АНУ-ын засгийн газрын тогтвортой байдалд эргэлзэж байна

2017-10-11 15:46:36

Токио хотын захирагч бөгөөд сөрөг хүчний Итгэлийн намын дарга Юрико Коикэ даваа гарагт хийсэн мэдэгдэлдээ “Ерөнхийлөгч Дональд Трампын засгийн газрын тогтвортой байдалд эргэлзэж байна. Гэсэн ч АНУ, Япон хоёр улсын хоорондын харилцаа чухал ач холбогдолтой” гэж үзэж байгаагаа илэрхийллээ. Тэрээр “АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп албан үүргээ хүлээн авснаас хойш Цагаан ордонд маш их халаа сэлгээ хийсэн. Тиймээс шинэ засгийн газар нь тогтворгүй байж магадгүй” гэж сүүлд өгсөн ярилцлагадаа дурджээ.

Харин Японы Ерөнхий сайд Шинзо Абэ үүнээс өөр байр суурьтай байна. Учир нь тэрээр АНУ, Японы харилцааг бэхжүүлэх хүрээнд Ерөнхийлөгч Дональд Трампыг сайшаасан мэдэгдэл хийж байсан юм.

Японы Парламентын доод танхимын ээлжит бус сонгууль энэ сарын 22-нд болох бөгөөд сонгуулийн кампанит ажил мягмар гарагаас эхэлсэн. Энэ сонгуульд өдгөө 65 настай Юрико Коикэ Итгэлийн намаас нэр дэвших нь хүлээлттэй байна. Учир нь тэрээр сонгуульд оролцохын тулд захирагчийн суудлаасаа буухгүй гэсэн байр суурийг илэрхийлээд байгаа.


Токио хотын захирагч АНУ-ын засгийн газрын тогтвортой байдалд эргэлзэж байна  
Үзсэн: 1018 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй