Шууд Chart

ТУРК: Визийн хоригтой нь холбоотойгоор АНУ-д хариуг нь өгнө...

2017-10-11 16:52:26

Визийн хоригтой нь холбоотойгоор Америкд хариуг нь өгнө гэдгээ Турк мэдэгдэж байна. Тодруулбал, Туркийн өндөр албан тушаалтнууд “Турк бол Америкийн бүрэлдэхүүн улсуудын нэг биш, тиймээс сэжигтнийг хорьж, хэрэгт татахдаа Вашингтоноос зөвшөөрөл аваад байх шаардлагагүй” хэмээн АНУ-ыг шүүмжилжээ.

АНУ-аас тус улсын иргэдэд үзүүлэх визийн үйлчилгээгээ зогсоосонтой холбоотойгоор хариуг нь өгнө гэж Туркийн ерөнхий сайд Бенали Илдрим мэдэгдсэн байна. Мөн тэрээр илүү ул үндэстэй шийдвэр гаргаж, визийн маргааныг аль болох түргэн хугацаанд шийдвэрлэхийг АНУ-аас хүсчээӨнгөрөгч 7 хоногт Истанбул дахь АНУ-ын консулын газрын ажилтныг өнгөрсөн жилийн төрийн эргэлт хийх ажиллагааг зохион байгуулсан гэх Фетулла Гулентэй холбоотой гэдэг шалтгаанаар барьж хорьсон.

Үүнтэй холбоотойгоор АНУ, Турк дэх төлөөлөгчийн газруудынхаа визийн үйлчилгээг зогсоосон юм. Диломат албаны хүрээнд үүсээд байгаа энэ маргааны талаар Туркийн ерөнхийлөгч Режеп Тайп Эрдоган мэдээлэл хийхдээ, визийн маргааныг АНУ-ын засаг захиргаа эхлүүлсэн гэж үзэж байгаагаа илэрхийлж, “Америктай ярих зүйл байхгүй” хэмээн ярьсан байна.

Ням гарагт Америкийн талаас Турк дэх дипломат газрууд дахь визийн үйлчилгээг зогсоосны дараа Турк мөн Америк дахь дипломат төлөөлөгчийн газруудаар виз олгохоо зогсоосон юм.


ТУРК: Визийн хоригтой нь холбоотойгоор АНУ-д хариуг нь өгнө...  
Үзсэн: 1316 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй