Шууд Chart

“Дорнодын боловсрол” онол практикийн хурал болж байна

2017-10-12 13:41:11

Ерөнхий боловсролын сургалтын чанараараа сүүлийн дөрвөн жил улсдаа тэргүүлсэн Дорнод аймгийн багш нар нийслэлийн багш нартай туршлагаа хуваалцаж байна. Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэхэд багшийн арга зүйг дээшлүүлэх, судалгаа шинжилгээ хийх, судлагдахуун тус бүрээр заах арга зүйг шинэчлэн боловсруулах зэргээр тасралтгүй суралцаж ажилласны дүнд боловсролын амжилт, чанарын үзүүлэлтээрээ улсад тэргүүлэх болсон байна. Энэ бүхнээ тэд өнөөдөр болсон “Дорнодын боловсрол” онол практикийн хуралд танилцууллаа.

Дорнод аймгийн Боловсрол, соёлын газрын дарга н.Нансалмаагийн яриаг та бүхэнд хүргэж байна. “Дорнодын боловсрол” өдөрлөг “Дорнодын  бахархал” үзэсгэлэн, “Дорнодын хөгжил өнөө, маргааш” сэдэвт уулзалтаар үргэлжилж байна.


“Дорнодын боловсрол” онол практикийн хурал болж байна  
Үзсэн: 1410 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй