Шууд Chart

Иран цөмийн гэрээг ашиг сонирхолдоо нийцүүлэн хэрэгжүүлнэ

2017-10-15 10:34:16

Иран улсын хувьд АНУ-ын ерөнхийлөгчийн мэдэгдлийг эрс няцааж, Америк олон улсын гэрээнээс ганцаараа мэдээд гарч чадахгүй. Иран улс энэ гэрээг өөрийн ашиг сонирхолдоо нийцүүлэн хэрэгжүүлэх болно, хэрвээ АНУ үнэхээр энэ гэрээнээс гарч чадвал Иран улс ч энэ гэрээнээс гарахад бэлэн байна гэсэн байр суурь илэрхийллээ.

Мөн Ираны ерөнхийлөгч Хассан Роухани, "Иран улс батлан хамгаалах хүчин чадлаа цаашид нэмэгдүүлнэ" гэдгээ онцолсон нь Тегеран АНУ-ын шүүмжлээд байгаа пуужин хөгжүүлэх хөтөлбөрөө өргөжүүлэх зорилготой байгаагаа илэрхийлэх шиг боллоо гэж ажиглагчид дүгнэж байна. Иранаас гадна уг гэрээнд оролцогч Их Британи, Франц, Герман зэрэг орнууд Ираны цөмийн гэрээний ач холбогдлыг онцолсон хамтарсан мэдэгдэл гаргалаа. Түүнчлэн эдгээр орнууд Ираны цөмийн хөтөлбөрийг зогсоохын тулд 13 жилийн турш нөр их хүч хөдөлмөр гаргаж, нарийн арга ухаанаар дипломат ажиллагаа явуулсны үр дүн юм, ийм олон жилийн хөдөлмөрийг нэг улс баллах боломжгүй, тэгээд ч Америк гэрээнээс гарлаа гээд дураараа гарах боломжгүй, энэ бол олон улсын гэрээ гэдгийг ухамсарлах ёстой.

АНУ-ын засаг захиргаа болон Конгресс гэрээнд сөргөөр нөлөөлөх аливаа шийдвэр гаргахаасаа өмнө  үр дагаврыг нь тооцож үзэх нь зүйтэй гэдгээ ч нэгдсэн байр сууриа илэрхийллээ. Мөн тэд Ираны баллистик пуужин хөгжүүлэх хөтөлбөрт санаа зовниж байна, иймд энэ асуудлыг цэгцлэхэд чиглэсэн тохиромжтой арга хэмжээг авч хэрэгжүүлнэ гэдгээ амласан байна. Харин гэрээнд оролцогч ОХУ-ын хувьд АНУ цөмийн гэрээнээс гарвал сөрөг үр дагавар нь тооцоолж байснаас илүү их гарах болов уу, өөрөөр хэлбэл олон улсын аюулгүй байдлын орчин болон цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх гэрээ зэрэгт сөргөөр нөлөөлнө гэж үзэж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Иран цөмийн гэрээг ашиг сонирхолдоо нийцүүлэн хэрэгжүүлнэ  
Үзсэн: 2531 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй