Шууд Chart

УЕПГ: Мөнгө угаах гэмт хэрэг 2 хувиар буурчээ

2026-07-15 14:23:46

 

Прокурорын байгууллага 2026 оны хагас жил жил байдлаар мөнгө угаах 229 хэрэгт хяналт тавьсан нь өмнөх оны мөн үеэс 2 хувиар буурсан байна. Мөрдөн байцаалт явуулсан 52 хүнд холбогдох 33 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ. Өмчлөх эрхийн эсрэг 97, Авлигын эсрэг 53, Эдийн засгийн 38, Хүрээлэн буй орчны эсрэг 4 гэмт хэргийн улмаас бий болсон хөрөнгө орлого гэдгийг мэдсээр байж ашиглаж мөнгө угаасан байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад 51,4 тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгө, тээврийн хэрэгслийн бүртгэл, банк, бусад санхүүгийн байгууллагад байгаа мөнгөн хөрөнгийн гүйлгээний шилжилт хөдөлгөөнийг хязгаарлаж, 4,9 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий хөрөнгө битүүмжлэх арга хэмжээг авсан.


УЕПГ: Мөнгө угаах гэмт хэрэг 2 хувиар буурчээ  
Үзсэн: 74 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй