Шууд Chart

Австрийн үндэсний сонгууль ням гарагт болж өндөрлөлөө

2017-10-16 12:33:57

Дүрвэгсдэд хатуу хяналт тавьдаг Австрийн баруун жигүүрийн нам сонгуулийн урьдчилсан дүнгээр Доод танхим дахь суудлын тоогоо нэмэх төлөвтэй байна. Санал хураалтын тооллого үргэлжилж байгаа бөгөөд Австрийн Дотоод хэргийн яам санал хураалтын урьдчилсан дүнг зарлалаа.

Урьдчилсан дүнгээр Төв барууны үзлийг баримтлагч Ардын намаас нэр дэвшигч бөгөөд тус намын дарга, 31 настай Себастиан Курз олонхийн буюу 31.4 хувийн санал авсан байна. Харин өрсөлдөгч намууд болох Эрх чөлөөний нам 27.4 хувь, Төв зүүний үзлийг баримтлагч Социал демократ нам 26.7 хувийн санал тус тус авчээ.

Социал Демократ нам өмнөх Засгийн газрыг удирдаж байсан. Харин Ардын нам энэ сонгуулиар Бага танхим дахь суудлаа дор хаяж арваар нэмж, танхимд олонхийн суудал эзлэх хүлээлттэй байсан тухай орон нутгийн хэвлэлүүд мэдээлж байна.

Урьдчилсан дүнг танилцуулсны дараа Себастиан Курз мэдэгдэл хийж ялалтаа аль хэдийнэ зарласан бөгөөд шинэ Засгийн газарт Ерөнхий сайдаар ажиллахаа мэдэгдсэн байна. Тэрбээр мэдэгдэлээ “Ард түмэн улс төрд шинэчлэл хийхийг хүсэж байна. Манай нам ч энэ дагуу үүрэг, хариуцлага хүлээхэд бэлэн байна” гэжээ. Круз сонгуульд нэр дэвшихээс өмнө дөнгөж 27 насандаа Австрийн Гадаад хэргийн сайдаар томилогдож байсан бөгөөд түүнийг Европын хамгийн залуу удирдагч хэмээн тодотгодог байна.

Нэр дэвшигчдийн гол өрсөлдөөн тус улс цагаач болон дүрвэгсдэд авах бодлогыг мөрийн хөтөлбөртөө тусгах байсан. Өнгөрөгч тавдугаар сард Курз Ардын намын даргаар томилогдсоныхоо дараа дүрвэгчдийг Австри руу шилжүүлэх бодлогыг цуцалжээ.

Бүгд найрамдах Австри улс нийт 8.7 сая хүн амтай, нийслэл нь Австри хот. Албан ёсны хэл нь Герман, Христийн шашинтай бөгөөд ДЭМБ-ын мэдэгдсэнээр тус улсын эмэгтэйчүүдийн дундаж наслалт 84, эрэгтэйчүүдийнх 80 юм байна.


Австрийн үндэсний сонгууль ням гарагт болж өндөрлөлөө  
Үзсэн: 1120 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй