Шууд Chart

Хуульчдын холбооны III их хурал болно

2017-10-16 15:40:29

Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг 2012 онд батлаж, дараа жилээс нь Монголын Хуульчдын холбоо үндсэн үүргийнхээ дагуу ажиллаж эхэлсэн. Эхний жилүүдэд холбооныхоо дүрэм журмыг батлах ажлыг хийж гүйцэтгэсэн бол дараагийн жилүүдээс шүүгчдийн томилгоотой холбоотой  асуудал болоод прокурорын хууль гэх мэт шинэ тутам батлан гарах хуулиудад санал оруулах, ажлын хэсэгт нь орж ажиллах зэрэг бодлогын нөлөөллийг хууль тогтоогч нарт хүргэх, хуульчдынхаа эрх ашгийг хамгаалах, гишүүддээ үйлчлэх зэрэг ажлыг тогтвортой явуулжээ. 

Өнөөдөр аливаа хуулийг батлахаас өмнө тус холбооны санал хүсэлтийг заавал авдаг болсон байна. Харин одоо Хуульчдын холбоо шат ахих шаардлагатай болсныг Хуульчдын холбооны Тамгын газрын дарга н.Ганболд хэлж байна. Энэ асуудлыг удахгүй болох III их хурлаараа авч хэлэлцэхээр болжээ.

Өнөөдрийн байдлаар Монголын Хуульчдын холбоонд 5300 хуульч бүртгэлтэй байна. Үүнээс 4500 гаруй нь идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг бөгөөд  тэдний 10 хувь нь буюу 500-аад хуульч тус их хурлын төлөөлөгчид болж оролцох юм байна. Их хурал энэ сарын 28-нд болно.


Хуульчдын холбооны III их хурал болно  
Үзсэн: 1115 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй