
Курдистан мужийн болон Иракийн төв засгийн газрын эх сурвалжуудын мэдээлснээр Киркук муж дахь Курдуудын цэргийн бааз байрладаг газар нутаг болон газрын тосны бүс нутгийг хамарсан гол ажиллагаагаа Иракийн аюулгүйн албанаас эхлүүлжээ.
Даваа гарагт эхлүүлсэн энэ ажиллагаагаар Киркук мужийн баруун бүс, “Кей-1” агаарын бааз зэрэг газруудыг хяналтандаа авах зорилготой байна.
Иракийн зэвсэгт хүчнээс Киркук хотоос гадна бусад хот тосгонуудад ажиллагаа явуулж, Курдуудын эсэргүүцэлтэй тулгаларгүйгээр тэдгээр газрууддаа хяналт тогтоогоод байгаад Иракийн төв телевизээр мэдээлсэн байна.
Гэхдээ одоогоор Иракийн цэргүүд Киркук хотод ойртож, Курдуудын эзэмшилд байгаа газруудад хяналтаа тогтоох боломжгүй гэж Курдын аюулгүйн албанаас тайлбарлаж буй юм байна.
Ирак дахь "Исламын улс" бүлгийнхэн гол довтолгоогоо хийж, Иракийн армийг гаргасны дараа буюу 2014 онд Курдуудын Пешмерг хүчин, Киркук мужийн газрын тосоор баялаг нутгийг хяналтандаа авсан юм. Тэр цагаас хойш Иракийн төв Засгийн газар болон Курдууд мужийн захиргаа хооронд энэ бүс нуттгийг хэн нь захирч, газрын тосны ашгийг аль тал нь авах талаар тодорхой гэрээ хэлцэл хийлгүй өдий хүрсэн билээ.
Иракийн зэвсэгт хүчнийхэн Киркук мужид Курдуудын эсрэг ажиллагаа явуулж эхэллээ | ||
Үзсэн: 1120 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.