
Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Ойрын хоногуудад ихэнх нутгаар хур тунадас орохгүй, өдөртөө дулаан байна.
2017 оны 10 дугаар сарын 17-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Төв аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Хөвсгөлийн уулсаар бага зэргийн хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 1-6 хэм, Говийн бүс нутгаар 14-19 хэм, бусад нутгаар 9-14 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. 11-13 хэм дулаан байна.
2017 оны 10 дугаар сарын 18-наас 10 дугаар сарын 22-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
18-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас, 19-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, 20-нд баруун аймгуудын нутаг болон төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 21-нд төв, говь, зүүн аймгуудын зарим нутгаар хур тунадас, цас орно. Салхи 20-нд Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор, 21-нд зарим газраар секундэд 14-16 метр ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 9-14 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3 хэм дулаанаас 2 хэм хүйтэн, өдөртөө 14-19 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 7-12 хэм дулаан байна. 20-21-нд нутгийн зүүн хэсгээр бага зэрэг хүйтэн байна.
Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан | ||
Үзсэн: 1277 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.