Шууд Chart

Худалдаж авсан жимсээ хүнсэнд хэрэглэж болмооргүй санагдвал МХГ-т хандан шинжилгээнд хамруулах боломжтой

2017-10-18 10:17:35

Манай улс жимс жимсгэний хэрэгцээнийхээ 90 гаруй хувийг импортоор хангадаг. Импортын жимс, жимсгэнийг хилээр нэвтрүүлэхдээ эхлээд бичиг баримтын хяналт шалгалт, биет үзлэг, лабораторийн шинжилгээ зэргийг хийдэг байна. Эдгээр шалгалтаар зөрчил илрээгүй тохиолдолд улсын хилээр нэвтрүүлдгийг холбогдох байгууллагаас мэдээллээ.

Гарал үүслийн гэрчилгээнээс эхлээд ямар нэгэн зөрчил илэрсэн тохиолдолд тухайн жимсийг хил дээрээс буцаадаг. Манай байцаагч нар өдөр болгон худалдааны төв, захуудаар хяналт шалгалтаа хийж байгаа. Өнөөдрийн байдлаар импортын жимсэнд хүний биед хортой химийн бодис илэрсэн тохиолдол гараагүй гэж НМХГ-ын Экспорт, импортын хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн Ургамлын хорио цээрийн хяналтын улсын ахлах байцаагч н.Алтанцэцэг мэдээлж байна.

Харин зориулалтын тээврийн хэрэгслээр ном журмынх нь дагуу орж ирсэн жимс жимсгэнэ хэрэглэгчийн гар дээр очихдоо олон гар дамждаг учраас нянгийн бохирдол ихтэй болсон байдаг гэж МХГ-аас мэдээлж байна. Хэрэв таны худалдаж авсан жимс муудсан, хортон шавьжтай, хүнсэнд хэрэглэж болмооргүй санагдвал МХГ-т хандан шинжилгээнд хамруулж болох юм.


Худалдаж авсан жимсээ хүнсэнд хэрэглэж болмооргүй санагдвал МХГ-т хандан шинжилгээнд хамруулах боломжтой  
Үзсэн: 1320 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй