Шууд Chart

“CANTON FAIR-2017” олон улсын үзэсгэлэн үргэлжилж байна

2017-10-18 15:21:06

БНХАУ-ын төдийгүй Азийн экспорт, импортын хамгийн том олон улсын үзэсгэлэн “CANTON FAIR-2017” эдгээр өдрүүдэд үргэлжлэн явагдаж байна.  БНХАУ-ын Гуандун мужийн Гуанжоу хотод жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг уг үзэсгэлэн 122 дэх жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд энэ жил дэлхийн 25 мянган аж ахуй нэгж байгууллага өөрийн бүтээгдэхүүнээ танилцуулж байна.  

Гуандун муж бол БНХАУ-ын үйлдвэрлэл хамгийн ихээр хөгжсөн эртнээс нааш худалдааны томоохон хот байсаар ирсэн хамгийн хөгжингүй бүс учраас  энэ мужид уг үзэсгэлэн жил бүр зохион байгуулагддаг.  Мөн уг үзэсгэлэн нь олон улсын хүрээнд зохион байгуулагддаг БНСУ, Япон, БНХАУ, Сингапур зэрэг өндөр хөгжилтэй орнуудын экспорт, импортын хамгийн том үзэсгэлэн бөгөөд тус улсын гол экспортын чиглэлийн үйлдвэрлэл хөгжсөн, 2010 онд Азийн спортын 16 дугаар тоглолт (наадам) зохион байгуулагдсан алдарт Гуанжоу хотын Азийн хамгийн том олон улсын үзэсгэлэнгийн төвд болдгоороо онцлог юм.

Үзэсгэлэнгийн нийт талбай 1.160.000м² бөгөөд тус үзэсгэлэнг үзэхээр ойролцоогоор 210.000 гаруй гадаадын зочид зорин ирж үздэг байна. Импортыг нэмэгдүүлэх зорилгоор олон улсын павилион засдаг. /Талбайн хэмжээ 20.000 метр квадрат/ БНХАУ-ын тэрбум 3 зуун сая хүн амтай том зах зээлд таниулахаас гадна "CANTON FAIR-2017" үзэсгэлэнг үзэхээр ирсэн 210.000 зочинд гадаадын ААН-үүдийг өргөнөөр ирж бараа бүтээгдэхүүнээ сурталчлахыг урьдаг.

Энэ удаагийн үзэсгэлэнд оролцож байгаа бүтээгдэхүүн дундаас үзэгчдийн сонирхлыг хамгийн ихээр татаж байгаа хэсэг бол сэргээгдэх эрчим хүчний технлогийг ашигладаг компаниудын павилеон байна. Энэ хэсэгт нарны болон салхины эрчим хүчийг ашигласан тоног төхөөрөмж үйлдвэрлэгч компаниудын бүтээл байна. Өнгөрсөн даваа гарагт нээлтээ хийсэн, 122 дахь удаагийн “CANTON FAIR-2017 үзэсгэлэн гурван долоо хоногийн турш үргэлжилнэ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

“CANTON FAIR-2017” олон улсын үзэсгэлэн үргэлжилж байна   
Үзсэн: 1753 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй