Шууд Chart

“Эмнэлгийн техник-Хэмжил зүй” сэдэвт зөвлөгөөн болж байна

2017-10-19 12:33:41

Манай улсын эрүүл мэндийн салбарын бүх эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагад 1400 нэр төрлийн 30 мянга орчим эмнэлгийн тоног төхөөрөмж ашиглагдаж байгаа юм.

Эдгээрийн бүртгэл, хэмжилт, ашиглалтад тусгайлан зориулсан стандарт манай улсад байхгүй. Тиймээс цаашдаа эмнэлгийн тоног төхөөрөмжүүдийг хэмжих, ажиллуулах нэгдсэн стандарттай болох шаардлагатай гэдгийг мэргэжилтнүүд хэллээ. Одоогоор олон улсын жишиг стандартыг мөрдлөг болгодог хэдий ч манай улс үйлдвэрлэгч орон биш, гадны олон улс орны орны техник хэрэгслийг худалдан авдаг учраас нилээдгүй хүндрэл гардаг байх юм.

Энэ ч үүднээс өнөөдөр Стандарт, хэмжил зүйн газар, Эрүүл мэндийн хөгжлийн төв, Эрүүл мэндийн яамны дэргэдэх Эмнэлгийн тоног төхөөрөмжийн мэргэжлийн салбар зөвлөл хамтран “Эмнэлгийн техник-Хэмжил зүй” сэдэвт зөвлөгөөнийг эхлүүллээ. Энэ тухай Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Эмнэлгийн тоног төхөөрөмжийн албаны дарга н.Баатар ярьж байна.

“Эмнэлгийн техник-Хэмжил зүй” зөвлөгөөнд 21 аймаг, 9 дүүргийн бүх шатны эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагын тоног төхөөрөмжийн инженер техникийн ажилчид болон энэ мэргэжилтнийг бэлтгэдэг багш нарын төлөөлөл оролцсон юм. Мөн эмнэлгийн тоног төхөөрөмжийг бүртгэдэг нэгдсэн программтай болохоор ажиллаж байгааг дуулгалаа. 


“Эмнэлгийн техник-Хэмжил зүй” сэдэвт зөвлөгөөн болж байна   
Үзсэн: 1533 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй