
Хойд Солонгосын цөмийн болон баллистик пуужингийн туршилтын эсрэг шахалт, хүч нөлөөгөө АНУ, Япон, Өмнөд Солонгос улсууд дээд хэмжээнд хүргэхээр тохиролцлоо.
Японы Гадаад хэргийн дэд сайд Шинсугэ Сугияма, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дэд дарга Жон Суливан, Өмнөд Солонгосын Гадаад хэргийн нэгдүгээр орлогч сайд Лим Сан-Нам нар лхагва гарагт Сөүлд уулзалт хийж, Хойд Солонгосын үзүүлж байгаа аюул заналхийлэл илт нэмэгдэх болсон гэдэгт санал нэгджээ.
Мөн Хойд Солонгосыг хэлэлцээрийн ширээнд эргүүлэн авчирч, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоол шийдвэрийг бүрэн хэрэгжүүлэх замаар цөмийн болон пуужингийн хөтөлбөрөө зогсоох хүртэл нь хүчин чармайлт гаргаж ажиллана гэдгээ мэдэгджээ.
Хамтарсан хэвлэлийн хурлын үеэр Өмнөд Солонгосын Гадаад хэргийн нэгдүгээр орлогч сайд Лим Сан-Нам “Хориг хязгаарлалт, яриа хэлэлцээ зэргээр 3 улс дипломат арга хэрэгслүүдийг бүгдийг нь ашиглана” гэсэн бол Японы Гадаад хэргийн дэд сайд Шинсугэ Сугияма “АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп ирэх сард Япон, Өмнөд Солонгост айлчлахаар төлөвлөж байгаа. Энэ үеэр тэрбээр АНУ холбоотнуудын өмнө хүлээсэн үүрэг амлалтаа дахин нотлон харуулах болно” гэж ярьсан байна.
Мөн Японы Гадаад хэргийн дэд сайд Сугияма “АНУ-ын эрх баригчид Хойд Солонгосын асуудлыг шийдвэрлэхэд бүхий л хувилбарыг ашиглахад бэлэн гэдгээ мэдэгдсэнд Япон улс ихээр талархаж байгаа” гээд Хойд Солонгосын хүч хэрэглэж, хүн хулгайлах асуудлын эсрэг улам ойртож нягт хамтран ажиллах болно" гэсэн байна.
Хойд Солонгосын үзүүлж байгаа аюул заналхийлэл илт нэмэгдэх болсон гэдэгт санал нэгджээ | ||
Үзсэн: 1479 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.