Шууд Chart

Мариано Рахой: Каталончууд тусгаарлах саналаа татахаас нааш хэлэлцээний ширээний ард суухгүй

2017-10-19 12:48:33

Испанийн Засгийн газраас Каталончуудад салан тусгаарлах саналаа эргүүлэн татах хоёр хоногийн хугацаа өгсөн нь энэ пүрэв гарагт дуусгавар болж байна. Каталоны Ерөнхийлөгч Карлес Пуигдемон Испанийн Ерөнхий сайдтай биечлэн уулзах хүсэлтээ албан ёсоор илгээсэн боловч Ерөнхий сайд Мариано Рахой “Каталончууд тусгаарлах саналаа татахаас нааш хэлэлцээний ширээний ард суухгүй” гэсэн байр суурь илэрхийлээд байгаа юм.

Харин энэ үед “Каталоны Засгийн газар парламентын ээлжит бус сонгууль явуулах төлөвлөгөөгүй байгаа” гэж тус мужийн Гадаад хэргийн сайд мэдэгдсэн. Испаниас салан тусгаарлах тухай бүх нийтийн санал асуулга маргаан дагуулснаас хойш одоогоор ямар нэгэн сонгуулийн ажиллагаа явуулахаар хэлэлцээгүй гэж Каталоны Гадаад хэргийн сайд Раул Ромева Брюссель хотноо хийсэн бага хурлын үеэр мэдэгдсэн юм.

Нийт 7.5 сая хүн амтай Каталон муж нь өөрсдийн гэсэн хэл соёлтой бөгөөд Испанийн ДНБ-ий 20 хувийг бүрдүүлдэг. Каталоны орон нутгийн идэвхтнүүд урт хугацааны турш Испаниас салан тусгаарлахыг эрмэлзсээр ирсэн юм. Каталоны Засгийн газар 2014 онд албан бус санал асуулга явуулахад нийт иргэдийн 80 хувь нь тусгаар тогтнохыг дэмжиж байжээ. 


Мариано Рахой: Каталончууд тусгаарлах саналаа татахаас нааш хэлэлцээний ширээний ард суухгүй  
Үзсэн: 1462 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй