Шууд Chart

“Бүс нутгийн тээвэр, логистикийн хамтын ажиллагаа” олон улсын бага хурал болж байна

2017-10-19 15:10:57

Манай улс хоёр хөршийн хоорондох худалдаа, тээвэрлэлтийг төмөр зам, авто замаар дамжин өнгөрүүлэх хэлэлцээр хийсэн. Эхний ээлжинд дэд бүтцээ сайжруулж бэлтгэл ажлаа хангах шаардлагатай байгааг “Бүс нутгийн тээвэр, логистикийн хамтын ажиллагаа” олон улсын бага хуралд оролцогчид хэлж байна.

Ази-Европ хоёр тивийг холбосон хамгийн дөт төмөр зам, авто зам бол манай улсаар дамжин өнгөрдөг. Хөрш хоёр орны хоорондох худалдааны бараа эргэлтийн хэмжээ нэмэгдэж байгаа энэ үед манай улс газар зүйн давуу талаа ашиглаад дамжин өнгөрөх тээврийг хөгжүүлэх боломж байна. Манай улс төмөр замаар гэхэд л 2-3 сая тонн ачааг дамжин өнгөрүүлж байна. Цаашид энэ тоог нэмэгдүүлэхэд төмөр замын дэд бүтцээ шинэчлэх шаардлагатай байгааг Зам тээврийн хөгжлийн яамны Бодлого төлөвлөлтийн газрын дарга н.Мэргэн ярилаа.

Эхний ээлжинд төмөр замын шинэчлэлд 1.5-2 тэрбум долларын хөрөнгө оруулалт шаардлагатай. Дэд бүтцээ сайжруулж, бүх төмөр замаа хос болгох,  цахилгаанжуулахад 7-8 тэрбум төгрөгийн санхүүжилт хэрэгтэй гэсэн урьдчилсан тооцоолол гараад байна. Харин авто замын дамжин өнгөрөх тээврийн хэмжээ бол 1 сая тоннд ч хүрэхгүй байна. Харин ирэх оны 3-р улиралд гурван улсын авто замын транзит тээвэр эхлэхээр гэрээ хэлэлцээр байгуулсан. Тиймээс авто замын дамжин өнгөрүүлэх тээврийг эхлүүлэхээс өмнө бэлтгэлж ажлаа хангаж байгааг ЗТХЯ-ны Авто тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга н.Батболд хэллээ.

 

Гурван улсын хооронд авто замаар дамжин өнгөрөх тээвэрлэлт хийх 100 гаруй жолоочоо манай улс бэлдээд байна. Мөн дамжин өнгөрөх тээвэрт евро 5, евро 6 стандартын хөдөлгүүртэй ачааны машинаар тээвэр хийхээр гурван улс тохиролцсон. Энэхүү тээвэрэлт оролцох манай улсын ААН-д ийм төрлийн автомашинтай болох шаардлагатайг ч өнөөдрийн олон улсын бага хурлын үеэр ярьж байлаа.


“Бүс нутгийн тээвэр, логистикийн хамтын ажиллагаа” олон улсын бага хурал болж байна   
Үзсэн: 2033 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй