
Японы “Ниссан Мотор” компани пүрэв гарагаас эхлэн өөрийн улсад автомашины үйлдвэрлэлээ түр хугацаанд зогсоолоо. Учир нь тус компанийн хэд хэдэн үйлдвэрээс гарсан автомашинуудад аюулгүй байдлын болон чанарын шалгалт хангалттай түвшинд хийгдээгүй болох нь тогтоогдсон байна.
Өнгөрсөн сарын 18-нд Японы Засгийн газар анх шалгалт хийх асуудлыг мэдэгдсэний дагуу “Ниссан Мотор” эхний ээлжийн шалгалтаа явуулж эхэлжээ. Шалгалтын дүнд гурван үйлдвэр аюулгүй байдлын шаардлага хангаагүй нь илэрсэн байна. Тиймээс “Ниссан Мотор” компани есдүгээр сарын 20-ноос энэ сарын 18-ны хооронд үйлдвэрлэгдсэн 34 мянга гаруй автомашинд дахин шалгалт хийхээр болсон. Харин эдгээрээс 4000 автомашин аль хэдийнэ борлогджээ.
Хэдий тийм боловч зарласан хугацаанаас өмнө Японд үйлдвэрлэгдсэн экспортод гаргасан автомашинуудад энэ нь хамаарахгүй гэж тус компанийн хэвлэлийн төлөөлөгч мэдэгдлээ. Японы автомашин үйлдвэрлэгч “Ниссан Мотор”-ын тус улс дахь үйлдвэрүүд өдөрт 1000 автомашин үйлдвэрлэдэг бол өдөрт дунджаар 1500 автомашин экспортлодог байна.
“Ниссан Мотор” компани автомашины үйлдвэрлэлээ түр хугацаанд зогсоолоо | ||
Үзсэн: 2366 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.