
Энэ тухай Хойд Солонгосын хэвлэлд нийтлэхдээ "Солонгосын хойгт тэнгисийн эргүүл хийж байгаа АНУ-ын байлдааны онгоц тээвэрлэгч, хөлөг онгоцыг үндсэн байгаа гээд Вашингтон энэ онгоцондоо төсөөлөхийн аргагүй том цохилт ирэхийг хүлээх хэрэгтэй" гэсэн байна.
АНУ, Өмнөд Солонгосын хамтарсан тэнгисийн сургуулилт Солонгосын Хойгийн ойролцоо болж байгаагаас гадна энэ бэлтгэл сургуулилтад АНУ-ын байлдааны онгоцуудыг тээвэрлэгч “Ю-Эс-ЭС Ронад Реган” хөлөг онгоц хамрагдаж байгаа юм. Хойд Солонгосын талаас Солонгосын хойгт явуулж байгаа Сөүл, Вашингтоны үйлдлийг зэмлэн буруутгаж, хөлөг онгоцыг дайн байлдааны бэлтгэл сургуулилт хийж байна гэж шүүмжилсэн байна.
АНУ-ын тэнгисийн цэргийн "Роналд Реган" хөлөг нь 100 мянга тоннын цөмийн хөдөлгүүрт онгоц тээх чадалтай. Солонгосын хойгийн зүүн эрэг дагуу болж байгаа далайн болон агаарын хүчний сургалт үзүүлбэр нь АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампыг ирэх 11 дүгээр сарын 5-нд Япон, Өмнөд Солонгос зэрэг улсуудад айлчлахаас өмнө болж байгааг зарим хэвлэл тэмдэглэж байна.
Москва хотод болж байгаа олон улсын цөмийн зэвсгийн үйлдвэрлэлийн хуралд АНУ, Хойд Солонгосын талын төлөөлөгчид оролцож байна. Хурлын үеэр Сочи хотод болсон өөр нэгэн хуралд ОХУ-ын Ерөнхийлөгч Путин, Пхеньяны хийсэн цөмийн туршилтуудыг буруутгасан ч, Хойд Солонгосын цөмийн хөтөлбөрийн асуудлыг яриа хэлэлцээрийн аргаар шийдвэрлэх нь чухал гэж үзэж байгаагаа дахин хэлсэн байна.
АНУ-ын байлдааны хөлөг онгоцонд цохилт өгнө гэж мэдэгдлээ | ||
Үзсэн: 2604 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.