Шууд Chart

Багахангай дүүрэгт шинээр газар олгох хүсэлтийг 2018 оны нэгдүгээр сараас авч эхэлнэ

2017-10-24 10:26:01

Хотын төвлөрлийг сааруулах нэг арга нь Багахангай дүүрэгт үйлдвэр байгуулах замаар газар олгож, шинэ суурьшлын бүс байгуулах. Түүнчлэн  хотын иргэд тус дүүрэгт газар эзэмших эрхээ баталгаажуулж, мөн төвлөрлөөс зайлсхийх боломжтой гэж үзсэн.

Тиймээс 2013 оноос 52 байршилд нийслэлийн нутаг дэвсгэрт цахим газар өмчлөлийг явуулахдаа Багахангай дүүрэгт гурван байршилд 11 мянга орчим иргэнд газар олгосон байна. Одоо эдгээр иргэнд газрын гэрчилгээ олгох ажил  50 хувьтай үргэлжилж байгааг дүүргийн газрын албаны дарга н.Санжийжанцан ярилаа.

Багахангай дүүрэгт шинээр газар олгох хүсэлтийг 2018 оны нэгдүгээр сараас эхлэн авах юм байна.


Багахангай дүүрэгт шинээр газар олгох хүсэлтийг 2018 оны нэгдүгээр сараас авч эхэлнэ   
Үзсэн: 1018 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй