Шууд Chart

Сэтгэцийн эмгэг, сэтгэл гутралаас шалтгаалан амиа егүүтгэх тохиолдол буурахгүй байна

2017-10-24 10:31:24

Сэтгэцийн эмгэг, сэтгэл гутралаас шалтгаалан амиа егүүтгэх тохиолдол буурахгүй байна. Хөвсгөл аймагт өнгөрсөн онд 780 гаруй хүн нас барсан гэж бүртгэгдсэний З.2 хувь нь дээрх шалтгааны улмаас амь насаа алджээ.

Иймд Дэлхийн сэтгэцийн эрүүл мэндийн өдрийг энэ жил тус аймагт “Ажлын байран дахь сэтгэцийн эрүүл мэнд” уриан дор тэмдэглэсэн байна. Энэ хүрээнд сэтгэл гутралаас өөрийгөө хамгаалах, уйтгар гунигаа тайлах аргыг мэддэг байх талаар сургалт сурталчилгаа зохион байгуулж, Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газрын мэргэжлийн сэтгэлзүйчид иргэдэд зөвлөгөө өгчээ.

Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газрын халдварт бус өвчний асуудал хариуцсан мэргэжилтэн н.Ууганжаргалын яриаг сонсоно уу.


Сэтгэцийн эмгэг, сэтгэл гутралаас шалтгаалан амиа егүүтгэх тохиолдол буурахгүй байна  
Үзсэн: 2148 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй