Шууд Chart

Импортоор орж ирэх өвс, тэжээлийг 2 чиглэлээр авах боломжтой

2017-10-24 10:42:48

Өвөлдөө хэрэглэх өвс, тэжээлийн дутагдлыг ОХУ-аас импортлохоор болсон. Импортоор авах тэжээл, өвсөө хоёр чиглэлээр манайх авах боломжтой. ОХУ-ын Новый Сибирскийгээс төмөр замаар Улаанбаатар хот руу тэжээлээ татаж төвийн аймгуудад тараах, нөгөө хэсгийг нь Баян-Өлгий аймгийн  "Улаан байшинтын боомт"-оор тээвэрлэж баруун таван аймагт тараахаар төлөвлөж байна.

Энэ маягаар өвс, тэжээлээ авбал нийслэл хотоос алслагдсан баруун аймгуудад тэжээл тээвэрлэх зардал багасаж өртөг үнийн хувьд хямд тусна гэж Ховд аймгийн Засаг дарга Д.Галсандондог утсаар бидэнд мэдээлсэн юм.

ОХУ-аас өвс, тэжээл авахад 40 гаруй тэрбум төгрөг шаардлагатайг ХХААХҮЯ-аас мэдэгдсэн. Засгийн газраас төсөв мөнгийг шийдвэл импортлох өвс,  тэжээлийн тоо хэмжээг ОХУ-тай тохиролцож шийдсэн, бэлэн байгаа гэж салбарын яамнаас мэдээлж байна.


Импортоор орж ирэх өвс, тэжээлийг 2 чиглэлээр авах боломжтой   
Үзсэн: 1257 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй