
Error loading player: No playable sources found
“Монгол орны ойн болон орон нутгийн ойн модны генийн сангийн хөгжил” төслийг Чехийн засгийн газраас хэрэгжүүлж байна. Чех улс ойн сангаа арвижуулах замаар иргэдээ цэвэр усаар хангадаг байна. Учир нь ой мод, бутлаг ургамал нь газрын гадаргын усыг тогтоон барьж, усны нөөцийн эх үүсвэрийг бүрдүүлдэг аж.
Чех улсын газар нутгийн 34 хувийг ой мод эзэлж байна. Гэтэл манай улсын газар нутгийн 12 хүрэхгүй хувийг ойн сан бүрдүүлдэг. Тиймээс “Монгол орны ойн болон орон нутгийн ойн модны генийн сангийн хөгжил” төслийг Чехийн Засгийн газраас хэрэгжүүлж байна.
Энэ хүрээнд Дархан-Уул аймгийн Шарын гол суманд мод үржүүлгийн хоёр төвийг байгуулаад байна гэж Чех улсын Брно хот дахь Менделийн Их сургуулийн профессор Антонин Кузбах ярилаа.
“Монгол орны ойн болон орон нутгийн ойн модны генийн сангийн хөгжил” төслийг хэрэгжүүлж байна | ||
Үзсэн: 1563 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.