Шууд Chart

Дахин нэг байлдааны зориулалт бүхий галт зэвсэг илэрлээ

2017-10-24 13:44:21

Арваад хоногийн өмнө Багануур дүүргээс гранат олдож, дүүргийн Онцгой байдлын хэлтэс болон Цагдаагийн хэлтэс,  Зэвсэгт хүчний алба хаагчид  шуурхай ажиллан байлдааны хориглолтын зориулалт бүхий гал үүсгэгчгүй хоёр ширхэг гранат байсныг аюулгүй болгож байсан.

Тэгвэл өчигдөр орой 17:00 цагийн орчимд Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын нэгдүгээр багийн иргэн тэсрэх бөмбөг байж болзошгүй зүйлийг Цагдаагийн хэсэгт авчирч өгчээ.

Аймгийн онцгой байдлын албанаас уг зүйлийг 82 мм-ийн миномётын сум байж болзошгүй гэж үзсэн байна. Сум, галт хэрэгслийг Цагдаагийн хамгаалалтад авч, өнөөдөр Зэвсэгт Хүчний Жанжин Штабт танилцуулж, тусгай томилгоот бүлгийг ажиллуулахаар болжээ.


Дахин нэг байлдааны зориулалт бүхий галт зэвсэг илэрлээ  
Үзсэн: 1249 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй