
БНХАУ-ын Коммунист нам “Мьянмар улсад энх тайван, тогтвортой байдлыг хангах хэрэгтэй” гэж мэдэгдлээ. Цаашлаад Рохинжа үндэстнүүдийн эсрэг чиглэсэн бодлогыг буруушааж байгаа улс орнуудтай санал нэгдэхгүй байгаагаа тус намын төлөөлөгч Гуо Ежоу мэдэгдсэн байна.
Мөн тэрбээр хэвлэлийн бага хурлын үеэр хийсэн мэдэгдэлдээ “Манай улсын Засгийн газар аливаа хүчирхийлэл, террорист халдлагыг хүлээн зөвшөөрөхгүй” гэдгээ онцолжээ.
Үүгээр БНХАУ Рохинжагийн босогчдыг Мьянмарын аюулгүйн хүчнийхний эсрэг халдлага үйлдсэнийг шүүмжилсэн байна. БНХАУ-ын Коммунист намын төлөөлөгч Гуо Ежоу “Мьянмарын Засгийн газар бүсийн хэмжээнд энх тайван, тогтвортой байдлыг хангахын төлөө хүчээ дайчилж байна. Бид үүнийг нь дэмжиж байна. Рахине болон бусад мужуудад энх тайван, тогтвортой байдал бий болно гэж найдаж байна. БНХАУ, Мьянмар хоёр улс нь хоорондоо уул толгод, гол горхиор холбогдсон найрсаг хөршийн харилцаатай. Хэрэв Мьянмарт тогтворгүй байдал үүсвэл Хятадад нөлөөлөх нь гарцаагүй” гэжээ.
Мьянмарт тулгарсан одоогийн нөхцөл байдлыг Засгийн газар нь гадны тусламжгүйгээр шийдвэрлэх боломжтой гэж БНХАУ-ын эрх баригчид үзэж байна.
БНХАУ-ын Коммунист нам: Мьянмар улсад энх тайван, тогтвортой байдлыг хангах хэрэгтэй | ||
Үзсэн: 999 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.