
Сүүлийн жилүүдэд хүн амын шилжилт нэмэгдэж, нийт хүн амын 76 хувь нь нийслэл, бүсийн тулгуур төв, аймгийн төвүүдэд амьдарч байна. Зөвхөн Улаанбаатар хотод хүн амын 45 хувь, аж ахуйн нэгж, байгууллагуудын 70 хувь нь төвлөрч, ДНБ-ий 60 гаруй хувийг үйлдвэрлэж байна.
Ингэснээр суурьшлын тогтолцоонд өөрчлөлт гарч, ажилгүйдэл, замын түгжрэл, агаарын бохирдол зэрэг олон асуудал бий болсон. Ийм нөхцөлд төрийн захиргааны байгууллагууд нь нийслэлээс дагуул хотуудад шилжин байршвал төвлөрөл сарних боломжтой гэж МУИС-ийн Тогтвортой хөгжлийн хүрээлэнгийн судлаач н.Давааням хэллээ.
Манай улс хүн амын нутагшил тархалтын чиглэлээр хөгжлийн бодлого боловсруулахаар холбогдох газруудаар хэлэлцүүлж байна.
Дагуул хот төвлөрлийг бууруулна | ||
Үзсэн: 910 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.