Шууд Chart

Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018 оны улсын нэмэлт хэлэлцээр өнөөдөр эхэллээ

2017-10-24 15:05:56

Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018 оны улсын хэлэлцээрийг Засгийн газар, МҮЭ-ийн холбоо, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо хамтран 2017 оны нэгдүгээр сарын 19-нд байгуулсан.  МҮЭХ-оос цалин хөлсийг үе шаттайгаар нэмэгдүүлэх саналыг удаа дараа Засгийн газарт ирүүлсэн. Мөн багш, эмч нар цалин хөлсийг нийгмийн зөвшлийн талууд нэмэлт хэлэлцээрээр хэрхэн шийдвэрлэх талаар ярилцаж байна. МҮЭХ-ны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатарын саналыг сонсъё.

Эмч, багш нарын цалин нэмэгдүүлэх саналтай холбоотой 130 гаруй мянган төрийн албан хаагчийн цалин нэмүүлэх асуудал яригдана. Тиймээс хувийн хэвшилд хүндрэл учруулахгүйгээр шийдэх боломжийг эрэлхийлэх хэрэгтэй байгааг Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны Ерөнхийлөгч Х.Ганбаатар хэлсэн.

Гурван талын нэмэлт хэлэлцээрт Засгийн газрыг төлөөлж Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг оролцож байна. Засгийн газар Олон улын валютын сангийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт төрийн албан хаагчдын цалинг 2017, 2018 онд нэмэгдүүлэхгүй байхаар тохиролцсон.  Тэгэхээр цалингийн санг нэмэгдүүлэхгүйгээр төрийн албан хаагчдын орлогыг нэмэгдүүлэх, нийгмийн даатгал, халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх ямар боломж байгааг харилцан тохиролцоно гэдгээ Хөдөлмөр ниймгийн хамгааллын сайд С.Чинзориг хэллээ.

Багш, эмч нарын цалин нэмэгдүүлэх, ниймгийн даатгал, халамжийн тэтгэвэр, хүүхдийн тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэх, хүүхэд асрахын чөлөөтэй ээжүүдэд тэтгэмж олгох зэрэг ниймгийн хамгаалалтай холбоотой асуудлаар талууд саналаа солилцож нэгдсэн шийдэлд хүрнэ. Гурван талт хэлэлцээр одоо үргэлжилж байна.


Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018 оны улсын нэмэлт хэлэлцээр өнөөдөр эхэллээ  
Үзсэн: 1672 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй