Шууд Chart

Цахилгаан эрчим хүчний хөнгөлөлтөд 9.2 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөж байна

2017-10-24 15:12:44

2017-2018 оны өвлийн улиралд гэр хорооллын айл өрхийн шөнийн цагт хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний үнэ тарифын хөнгөлөлтөд 9.2 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөж байна.

Өнгөрсөн өвөл нийслэлийн гэр хорооллын тарифт тоолууртай айл өрхийн ахуйн болон халаалтын зориулалтаар ашигласан цахилгааны хэрэглээг шөнийн цагаар 100 хувь хөнгөлөх шийдвэр гаргасан. Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар гэр хорооллын 110 гаруй мянган хэрэглэгчид 3.4 тэрбум төгрөгийн тарифын хөнгөлөлт үзүүлсэн байна.

Энэ хөнгөлөлтийг 2017-2018 оны өвөл үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр холбогдох байгууллагууд бэлтгэлээ хангажээ. Түүнчлэн аймгийн төв, томоохон сум, суурин газрын айл өрхүүдийн шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифыг 50 хувь хөнгөлөх шийдвэрийг Засгийн газар долоодугаар сард гаргасан юм. 

Арваннэгдүгээр сарын 1-нээс эхлэн гэр хорооллын айл өрхүүдийн хэрэглэсэн цахилгааны шөнийн тарифыг 50-100 хувь хөнгөлнө. Цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлтийг ирэх оны гуравдугаар сарын 31-ний өдрийг дуустал мөрдөх юм.

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэнгийн ярианд анхаарлаа хандуулъя.


Цахилгаан эрчим хүчний хөнгөлөлтөд 9.2 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөж байна  
Үзсэн: 1222 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй