Шууд Chart

Улаанбаатарт шөнөдөө 0 хэм байна

2017-10-24 15:27:56

Малчид, ард иргэдийн анхааралд: 26-нд нутгийн баруун хагаст, 27-нд нутгийн зүүн хагаст хур тунадас, нойтон цас орж, цасан шуурга шуурч хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна.

2017 оны 10-р сарын 24-ний 16-22 цаг хүртэлх цаг агаарын мэдээ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. 17 цагт 10 хэм, 20 цагт 4-6 хэм дулаан байна.


2017 оны 10 дугаар сарын 24-ний 20 цагаас 10 дугаар сарын 25-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө нутгийн баруун хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Салхи өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 6-11 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 15-20 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 9-14 хэм дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 8-13 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, өдөртөө 11-16 хэм дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 11-16 хэм дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 3-8 метр. Шөнөдөө 6-8 хэм хүйтэн, өдөртөө 10-12 хэм дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө Дундговийн нутгаар 0-5 хэм хүйтэн, бусад нутгаар 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, өдөртөө бүх нутгаар 12-17 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 0 хэм орчим, өдөртөө 11-13 хэм дулаан байна.


2017 оны 10 дугаар сарын 26-наас 10 дугаар сарын 30-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

26-нд баруун аймгуудын нутаг болон төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 27-нд төв, говь, зүүн аймгуудын нутгаар, 28-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 29-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр хур тунадас, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи 26-нд нутгийн баруун хагаст, 27-нд ихэнх нутгаар түр зуур секундэд 18-20 метр, 28-нд говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 26-нд нутгийн баруун хэсгээр цаашдаа ихэнх нутгаар эрс хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 4-9 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 9-14 хэм хүйтэн, өдөртөө 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан байна. 29-нөөс өдөртөө бага зэрэг дулаарна.


Улаанбаатарт шөнөдөө 0 хэм байна   
Үзсэн: 1139 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй