
Өнөөдөр Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Өвөрхангай, Өмнөговь, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Хэнтий аймгийн нутгаар салхи 18-24 м/с хүртэл ширүүсэн цасан болон шороон шуурга шуурч, хүйтэрнэ.
Цас их хэмжээгээр орж, хүчтэй салхи шуурга болох үеэр үзэгдэх орчин хязгаарлагдах, зам даваанд халтиргаа гулгаа үүсэх, цасанд хаагдах, үүний улмаас тээврийн хэрэгсэл саатах, бөөгнөрөл үүсэх зэрэг хүндрэл гарна. Тиймээс энэ үед замд гарахгүй байх, зайлшгүй замд гарах шаардлагатай тохиолдолд тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчихыг анхааруулж байна.
Ялангуяа жолооч нарыг авто машиныхаа дугуйг өвлийн дугуйгаар сольж амжаагүй бол өнөөдрийн дотор солихыг Замын Цагдаагийн албанаас анхаарууллаа.
Авто машиныхаа дугуйг өвлийн дугуйгаар сольж амжаагүй нь яаравчлаарай | ||
Үзсэн: 2203 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.