Шууд Chart

"Замын-Үүд" боомтын тээвэр логистикийн төвийн бүтээн байгуулалтын ажил 90 гаруй хувьтай байна

2017-10-27 13:15:50

Дорнговь аймгийн "Замын-Үүд" боомтын тээвэр логистикийн төвийн бүтээн байгуулалтын ажил 90 гаруй хувьтай байна. Логистикийн төв ашиглалтад орсноор 6 сая тонн ачааг шилжүүлэн ачих боломжтой болно. Энэ логистикийн төв нь “Хөгжлийн зам” хөтөлбөрийн нэгээхэн хэсэг  юм. Тус хөтөлбөрийг зам тээвэр, эрчим хүч, уул уурхай, аялал жуулчлалын салбарын дэд бүтцийг сайжруулах, худалдааг хөнгөвчлөх, бараа бүтээгдэхүүний тээврийн зардлыг бууруулах зорилгоор хэрэгжүүлж байгаа юм.

"Хөгжлийн зам” хөтөлбөрийн хүрээнд 10 зорилт, 82 төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд урьдчилсан байдлаар 32.4 их наяд төгрөгийн санхүүжилт шаардлагатай юм байна. Төслүүд эхнээс үр ашгаа өгвөл 2020 онд экспорт 7 тэрбум долларт хүрэх тойм тооцоолол гаргажээ.

Сангийн яамны Хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга н.Мөнхбатын яриаг сонсъё.


"Замын-Үүд" боомтын тээвэр логистикийн төвийн бүтээн байгуулалтын ажил 90 гаруй хувьтай байна  
Үзсэн: 1592 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй