Шууд Chart

Кенийн Ерөнхийлөгчийн хоёр дахь шатны сонгуулийн санал хураалтын үеэр мөргөлдөөн болжээ

2017-10-27 13:48:32

Кенийн Ерөнхийлөгчийн хоёр дахь шатны сонгуулийн санал хураалтад сөрөг хүчний зүгээс саад учруулж, мөргөлдөөн болсон байна. Мөргөлдөөн дөрвөн мужид болжээ. Сөрөг хүчнийхний гол байрлал Кисуму хотод л гэхэд мөргөлдөөний үеэр өсвөр насны нэгэн хүү цагдаа нарт буудуулж, нас баржээ.

Тиймээс эдгээр газарт санал хураалтыг бямба гарагт зохион байгуулахаар хойшлуулсан гэж Кенийн сонгуулийн хорооноос мэдээлжээ. Харин 17 цагт хаалгаа барьж санал хураалтаа дуусгасан цэгүүд болон саналаа өгөх гэж ирсэн хүмүүсийг хамгаалахад хэдэн арван мянган цагдаа хүчнийхэн оролцсон байна. Энэ үеэр мөн олон улсын ажиглагчдын үүрэг хариуцлагыг бууруулжээ. Сонгуулийн хорооноос долоо хоногийн хугацаанд саналын дүнг зарлана.

Саналаа өгсөн иргэдээс зарим нь Кенийн Ерөнхийлөгч Ухуру Кеньяата ард иргэддээ хандан сонгуульд саналаа өгөхийг ухуулж хүссэн учраас улс орон нь сонгууль явуулах ёстой гэж ярьж байсан байна. Мөн “Бид сонгуулийн үйл ажиллагаанаас залхаж, ядарч байна. Бид урагш хөдлөх ёстой” гэснийг зарим хэвлэл иш татан мэдээлж байна.

Сөрөг хүчний удирдагч Райла Одингагийн зүгээс дэмжигчдэдээ хандан пүрэв гарагт болсон Ерөнхийлөгчийн хоёр дахь шатны сонгуульд саналаа өгөхгүй байж, саад учруулна гэж мэдэгдэж байсан юм.


Кенийн Ерөнхийлөгчийн хоёр дахь шатны сонгуулийн санал хураалтын үеэр мөргөлдөөн болжээ   
Үзсэн: 1148 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй