Шууд Chart

Багш нар энэ сарын 30-наас ажил хаялтаа эхлүүлнэ гэж мэдэгдлээ

2017-10-27 14:32:25

Багш нар энэ сарын 30-наас ажил хаялтаа эхлүүлэхээ мэдэгдлээ. Өнөөдөр Ерөнхий боловсролын сургуульд 35 мянган багш ажиллаж байна. Тэд хичээлийн шинэ жил эхлэхтэй зэрэгцээд цалингаа нэмэгдүүлэх саналыг холбогдох газруудад хүргүүлсэн.

Гэвч хичээлийн нэг бүтэн улирал өнгөрөх гэж байхад цалин нэмэх тухай тодорхой шийдэл гараагүй учир ажил хаялтыг эхлүүлэхээр болсноо мэдэгдлээ. Багшийн цалинг нэмэх талаар ямар ч арга хэмжээ авахгүй байгаа хэрнээ төрийн албан хаагчдад 300 мянган төгрөгийн тэтгэлэг олгох тухай яриа гарах болсон нь тэднийг бухимдахад хүргэжээ.

Багш нарын цалин нэмэгдүүлэх түр хорооны гишүүн Санжмятав болон Багш нарын цалин нэмэгдүүлэх түр хорооны ерөнхий зохицуулагч Мөнхтуяа нарын яриаг хүргэе.

Ирэх сарын 3-наас сурагчдын амралт эхэлнэ. Нэгдүгээр улирлын хичээл дуусахад 7 хоног үлдэж байгаа юм. Гэтэл багш нар ажил хаяхаа ийнхүү мэдэгдлээ. 


Багш нар энэ сарын 30-наас ажил хаялтаа эхлүүлнэ гэж мэдэгдлээ   
Үзсэн: 1458 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [59.153.87.xxx] 2017-10-27 19:54
бүх сургуулийн багш нар ажил хаях уу

Бидэнтэй нэгдээрэй