
Нийслэл хотын Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд Бүгд Найрамдах Беларусь Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Ч.С.Владимарович, ЭСЯ-ны зөвлөх С.М.Сергеевич, “МАЗ” ХХК-ийн удирдлага, “БЕЛАВТОМАЗ” холдингийн удирдагч компани “Минский автомобильный завод”, гал түймэр ба тусгай техник үйлдвэрийн захирлууд, Беларусь Улсын Хөгжлийн банкны удирдах зөвлөлийн орлогч дарга зэрэг албаны хүмүүсийг хүлээн авч уулзлаа. Энэхүү уулзалтад Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү, Гадаад харилцааны хэлтсийн дарга Ш.Сүхбаатар, Нийтийн тээврийн газрын дарга Д.Отгонбаатар болон бусад албаны хүмүүс байлцлаа.
Уулзалтаар Беларусь улсын “МАЗ” компани Монгол улсад урт хугацааны зээлээр хийн түлшээр ажилладаг нийтийн тээврийн троллейбусаар парк шинэчлэлт хийх талаар санал солилцсон юм. Мөн хотын нийтийн ахуйн үйлчилгээнд хэрэглэгдэх бусад төрлийн тоног төхөөрөмж авто техникүүдийн талаар Нийслэл хотын Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдод танилцууллаа.
Нийслэлийн Засаг дарга Беларусь улсын Элчин сайд,“МАЗ” компанийн удирдлагуудыг хүлээн авч уулзлаа | ||
Үзсэн: 1334 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.