Шууд Chart

Нийслэлийн 378 жилийн ойг тохиолдуулан Төрийн болон Нийслэлийн далбааг мандууллаа

2017-10-29 13:05:06

Нийслэлийн 378 жилийн ойн өдрийг тохиолдуулан Төрийн болон Нийслэлийн далбааг мандуулах ёслолын ажиллагаа Сүхбаатарын талбайд ёслол төгөлдөр боллоо. Ёслолын ажиллагаанд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга С.Амарсайхан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд болон нийслэл хотын үе үеийн удирдлагууд оролцлоо.

Төрийн болон Нийслэлийн далбааг мандуулах ёслолын ажиллагаанд Улаанбаатар хотын цэргийн хүрээний ёс жухам сахиулах ангийн Хүндэт харуулын анги, үлгэр жишээ үлээвэр найрал хөгжим, найрал дуучид бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцлоо.








Нийслэлийн 378 жилийн ойг тохиолдуулан Төрийн болон Нийслэлийн далбааг мандууллаа  
Үзсэн: 1520 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй