Шууд Chart

Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн

2017-10-29 16:13:02

Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Маргааш ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө бага зэрэг дулаарна.

2017 оны 10 дугаар сарын 29-ний 16 цагаас 22 цаг хүртэл Улаанбаатарт: Их төлөв цэлмэг. Зөөлөн салхитай. 17 цагт 1 хэм дулаан, 20 цагт 1 хэм хүйтэн байна.


2017 оны 10 дугаар сарын 29-ний 20 цагаас 10 дугаар сарын 30-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 13-18 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм дулаан, Эхийн голын Баянбүрд орчмоор шөнөдөө 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн, өдөртөө 8-13 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө    5-10 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Хөвсгөлийн уулсаар бага зэргийн цас орно. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 10-15 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 6-11 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 8-13 метр. Шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР:  Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 7-12 метр. Шөнөдөө 9-11 хэм хүйтэн, өдөртөө 6-8 хэм дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Шөнөдөө Дундговийн нутгаар 6-11 хэм, бусад нутгаар 3-8 хэм хүйтэн, өдөртөө бүх нутгаар 7-12 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 8-10 хэм хүйтэн, өдөртөө 5-7 хэм дулаан байна.


2017 оны 10 дугаар сарын 31-нээс 11 дүгээр сарын 04-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

31-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 11 дүгээр сарын 01-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 2-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр бага зэргийн цас орно. Салхи 31-нд зарим газраар,11 дүгээр сарын 1,2-нд говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 0-5 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 7-12 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм хүйтэн, өдөртөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан байна. 2-нд нутгийн баруун хэсгээр, 3-нд ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна.


Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн  
Үзсэн: 1334 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй